- Та системийн баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэг дээр дарж бүртгүүлнэ. Энэ хэсэгт та өөрийн фэйсбүүк хаяг болон цахим шуудангийн хаягаа бүртгүүлээд үргэлжлүүлэх товч дээр дарж өөрийн нууц үгээ хийснээр таны бүртгэл үүснэ.
- Системийн зүүн дээд буланд байрлах тодотгох 3 зураас дээр дарснаар онлайн дэлгүүрийн ерөнхий бүтээгдэхүүнүүдийн ангилал гарч ирнэ. Үүнээс та ямар бүтээгдэхүүн авах гэж байгаагаа сонгоно. Мөн ангилалын доор харагдах шүүлтүүр хэсгээс хүсэж байгаа бүтээгдэхүүнээ хайх боломжтой.
- Сонгосон бүтээгдэхүүн дээрээ дараад бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон хэмжээ, загвараас сонголтоо хийн худалдан авах болон сагсанд хийх гэсэн сонголтоос сонгоно.
- Сагсанд хийх сонголтыг дарсанаар илүү олон бүтээгдэхүүнийг нэг дор захиалах боломжтой болно. Шууд худалдан авах сонголтыг хийснээр дараагийн алхам гарч ирнэ.
- Энэхүү хэсэгт Хувь хүн эсвэл Албан байгууллага гэсэн сонголтын аль нэгийг сонгоно.www.homedeco.mn
Үндсэн мэдээллээ үнэн зөв хянамгай бөглөж үргэлжүүлэх товчыг дарна.
- Та өөрийн төлбөр төлөх нөхцлөө сонгон мобайл банкны аппликейшнаараа нэгхэн товч дараад төлөх ба гүйлгээний утга дээр захиалгын R дугаараа бичин нийт үнийн дүнг 100 хувь төлснөөр таны захиалга баталгаажна.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалга хийгдсэн тухай мэдээлэл ирэх болно. Хэрэв танд хариу ирээгүй тохиолдолд 9505-7889 дугаарт холбогдон лавлах боломжтой.